Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 065 дугаар анги орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардуулах, цэргийн алба хаасны тэтгэвэрт гарч байгаа офицер, ахлагч нар Байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг зохион байгуулж явууллаа. Уг арга хэмжээнд Агаарын цэргийн Командлагч хошууч генерал О.Энхбаяр тэргүүтэй албаны хүмүүс мөн Цэргийн гавьяаны одон авах хүртэлх түүхийг бүтээлцсэн чадварлаг үе үеийн захирагч, штабын дарга нар, мөн энэ онд цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан алба хаагч нар оролцлоо.
Ахмад Ө.ЭНХСАРУУЛ