• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НИСДЭГ ТЭРЭГНИЙ АНГАРЫН ШАВИЙГ ТАВИЛАА
Нийтэлсэн: 2021-07-22 14:56:03
Үзсэн: 64

НИСДЭГ ТЭРЭГНИЙ АНГАРЫН ШАВИЙГ ТАВИЛАА
Нийтэлсэн: 2021-07-22 14:56:03 Үзсэн: 64



     Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн 2020-2021 онд тусгагдсан томоохон ажлуудын нэг болох МТ-1001, МТ-1002 нисдэг тэрэгний “Ангар” барих ажил бөгөөд тус барилгын шав тавих хүндэтгэлийн ажиллагаа 7 дугаар сарын 20-ны өдөр болж өнгөрлөө.

     Уг хүндэтгэлийн ажиллагаанд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн удирдлага, нисэх инженер техникийн бүрэлдэхүүн болон “Жойнт актив” ХХК-ны компанийн удирдлага хамт олон ангар барих газрыг хөндөж хөрс хуулалтын ажлыг эхлүүллээ. Тус бүтээн байгуулалтын ажлыг 2021 ондоо багтаан 07 дугаар сарын 20-оос энэ оны 12 дугаар сарын 31-ны хооронд “Жойнт актив” ХХК-ны ажилчид хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх аж.

     Ангар нь олон улсын чанарын стандартад нийцсэн Нисгэгч болон нисэх инженер техникийн бүрэлдэхүүний тав тухтай эрүүл аюулгүй орчин нөхцөлд ажиллах боломжийг бүрдүүлэхээс гадна тус ангид одоогоор ашиглагдаж байгаа 2 нисдэг тэрэгний ашиглалт эдэлгээний хугацаа уртсахаас гадна ангийн бэлэн байдлын зэрэг дээшлэх ач холбогдолтой юм.

     Өвлийн нөхцөлд гадаа байдаг нисдэг тэргийг асаахад дор хаяж 2 цаг халааж байж нислэг үйлддэг байсан бол бид бүхэн ангартай болсноор нисдэг тэргийг шууд ангараас гаргаж цаг хугацаа алдалгүй түргэн шуурхай нислэг үйлдэх боломжтой болж байна. Мөн нисэх инженер техникийн бүрэлдэхүүн цаг агаарын хүнд нөхцөлүүдэд гадаа ажилладаг байсан бол дулаан ангартай болсноор нисдэг тэрэгний техник үйлчилгээнүүдийг цаг хугацаа алдалгүй түргэн шуурхай хийх боломж нөхцөлөөр хангагдах юм.

Ахлах дэслэгч Г.Билгүүтэй

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56021
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51994
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50114
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49113
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48945
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48654