
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Агаарын цэргийн командлалын Материал техникийн хэлтсийн ахлах офицер хурандаа С.Дашдондогоор ахлуулсан Зэвсэгт хүчний 011, 065, 325 дугаар ангийн офицер, ахлагч нараас бүрдсэн засварын бүлэг Зэвсэгт хүчний 065, 325 дугаар ангиудын харьяа тусгай салбаруудын радиолокацийн станц, авто техникүүдийг сэргээн сайжруулах, өнгө үзэмжийг сэргээх, шаардлагатай засвар үйлчилгээг 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хийж гүйцэтгэж байна.
Тус засварын бүлэг нийт 2 анги, 9 тусгай салбараар 27 хоногийн хугацаанд радиолокацийн станц, авто техникүүдийг сэргээн сайжруулах, өнгө үзэмжийг сэргээх, шаардлагатай засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх юм.

