• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“УЛСЫГ АГААРЫН ДОВТОЛГООНООС ХАМГААЛАХ ЦЭРЭГ – МИНИЙ МЭРГЭЖИЛ”
Нийтэлсэн: 2021-08-19 19:05:43
Үзсэн: 112

“УЛСЫГ АГААРЫН ДОВТОЛГООНООС ХАМГААЛАХ ЦЭРЭГ – МИНИЙ МЭРГЭЖИЛ”
Нийтэлсэн: 2021-08-19 19:05:43 Үзсэн: 112



УЛСЫГ АГААРЫН ДОВТОЛГООНООС ХАМГААЛАХ ЦЭРГИЙН ӨДРИЙГ УГТАН АГААРЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД ТЭРГҮҮН, ДЭД БАЙРУУДАД ШАЛГАРСАН БҮТЭЭЛҮҮДИЙГ ТОЛИЛУУЛЖ БАЙНА.

Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн бичээч-оператор У.ХОНГОРЗУЛ

“УЛСЫГ АГААРЫН ДОВТОЛГООНООС ХАМГААЛАХ ЦЭРЭГ– МИНИЙ МЭРГЭЖИЛ”

     Аливаа юм бүхэн өөрийн гэсэн онцлог агуулга, түүхтэй байдгийн дээр түүх болгон өнгөрснийг өгүүлж, бас сургамж дагуулж байдаг билээ.

     БНМАУ-ын төр, засаг 1960-аад оны дунд үеэс Ардын цэргийг Ардын арми болгон бэхжүүлэх, улмаар Монголын Зэвсэгт хүчнийг байгуулах зорилтуудыг дэвшүүлж, энэ ажил үргэлжилсээр бидний одоогийн ажиллаж, үр шимийг нь хүртэж, аж амьдралаа залгуулдаг өнөр өтгөн гэр бүл бий болсон билээ.

     Цэрэг хүн нь хүч чадлаа эх орноо гэсэн сэтгэл зүрхэндээ, эрх мэдлээ мөрөн дээрх мөрдсөндөө шингээсэн маш хүнд хариуцлага хүлээсэн дайчид юм. Үүнийг бусад мэргэжлийн хариуцлагатай харьцуулах аргагүй билээ.

     Би өдөр, шөнөгүй онгоц, нисдэг тэрэг, армийн дүрэмт хувцастай ах эгч нарыг харж өссөн болоод ч тэр үү цэргийн ангид ажиллахыг мөрөөддөг байж билээ. Одоо би өглөө бүр төрийн дуулал нь эгшиглэж, жагсаалын алхаагаар алхах  хийморьлог цэрэг эрсийг харж, тэд нараараа бахархаж явдаг юм . 

     Би өөрийгөө энгийн нэгэн ажилтан миний ажил тийм ч чухал үүрэгтэй биш гэж боддог байлаа.

     Гүн ухаантан Сенека хэлэхдээ “Аль зогсоол уруу хөвж яваагаа мэдэхгүй хөлөг онгоцны дарвуулыг ямар ч салхи үлээгээд нэмэргүй” гэж хэлсэн байдаг. Үүнийг би сонсоод бид нэг командлагчаар удирдуулж, нэг зүг рүү харж, нэгэн зэрэг хүчээ дайчлах ёстой юм байна гэж бодсон. Энгийн, цэргийн гэлтгүй миний, таны үүрэг ямар чухал болохыг би ойлгосон юм.

     Хүн бүр өөрөөр сэтгэх нь дамжиггүй боловч Монголын бахархал гэдэг өнгөрсөн, одоо, ирээдүй аль ч цаг хугацааны мөчлөгт Монгол цэрэг байсан, одоо ч байгаа, цаашид ч байх болно гэж би боддог.

    Нэгэн Монгол цэргийг Иракт үүрэг гүйцэтгэж байх үест бид бүхэн Чарли хотын эртний Бабилоныг үзэж явахад нь нэгэн арслангийн хөшөө толгойгүй байсны учрыг асуухад тайлбарлагч эмэгтэй танай өвөг дээдэс энд ирж арслангийн толгойг цавчсан юм гэж хэлсэн гэдэг. Хэдийгээр арслангийн хөшөөний толгойг цавчсан нь түүхийн бодит гэрч боловч өвөг дээдэс маань энэ хол газрыг хэрхэн туулж, цаг агаарын эрс тэс өөр орчинд яаж дасан зохицож, гайхамшигтайгаар цэрэглэж чадаж байсныг бодоход өөрийн эрхгүй цэрэг эрсээрээ бахархах сэтгэл төрж байна.

    Өнөөдөр Монгол цэргийн гадаад харилцаа ихээхэн өргөн дэлгэр болж Орос, Хятад, АНУ, Солонгос, Япон, Герман, Канад зэрэг дэлхийд цэргийн хөгжлөөрөө тэргүүлж байгаа улс оронд Монголын офицер, ахлагч нар бусад орны офицер, ахлагч нартай мөр зэрэгцэн сурч, ажиллаж байна.

     Миний бодлоор, Зэвсэгт хүчинд бэлтгэгдсэн шинэ боловсон хүчний ажлын байр, зэвсэглэл, техник дутмаг зарим техник нь бүр байхгүй, одоогийн байгаа техник хэрэгсэл шинэчлэл хийгдээгүй, 1970-1980 оны автотехникүүдээр өнөөгийн 21 зуунд үүргээ гүйцэтгэсэн хэвээрээ байгаа нь нөгөө талаар эдийн засгийн болон тавигдах шаардлагад нийцэхгүй байгаа юм.

     Тиймд Монгол улс, Засгийн газар Батлан хамгаалахын салбартаа түлхүү анхаарч одоо олгогдож байгаа төсвөө 2-3 дахин нэмж, гадны улс орны бүтээгдэхүүнийг экспортлохоосоо илүү Улсдаа хийж чадварлаг боловсон хүчнийг бэлтгэж, бүтээдэг, үйлдвэрлэдэг инженер, техникч, баг, хамт олныг бүрдүүлж ажиллах хэрэгтэй гэж би боддог. Мөн техник, технологи, сошиал орчин хөгжиж байгаа энэ цаг үед бид Зэвсэгт хүчний талаарх олон шинэлэг зүйлийг санаачилж, уриалж иргэн цэргийн харилцаагаа бэхжүүлэх ажлуудыг явуулах зүйтэй. Бид чадна!

     Магадгүй үүнийг уншиж буй бүсгүй эсвэл залуу та дөнгөж өнөөдөр цолоо зүүгээд ирж буй шинэхэн дэслэгчийн гэргий эсвэл нөхөр бол, дөрвөн зүгтээ эх орноо хамгаалах тангараг өргөсөн ахлагчийн хань бол, дөрөө нийлүүлэх амьдралын замд ханьтайгаа анхлан учирч, улс орноо хамгаалж, элэг бүтэн, энх жаргалтай гэр бүлийнхээ төлөө сонгосон мэргэжил, хүссэн ажил, хүсэл мөрөөдлийг нь хүндэлж, бахархаж яваарай.

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56021
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51994
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50114
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49113
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48945
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48654