• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АГААРЫН ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН АВАРГУУД ТОДРОВ
Нийтэлсэн: 2019-11-21 10:27:36
Үзсэн: 164

АГААРЫН ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН АВАРГУУД ТОДРОВ
Нийтэлсэн: 2019-11-21 10:27:36 Үзсэн: 164



    2019-2020 оны сургуулийн жилийн нээлтийн хүрээнд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн 2019 оны “Мэргэжлийн аварга шалгаруулах цогцолбор тэмцээн"-ийг Зэвсэгт хүчний 065, 353, 337 дугаар ангиудын байрлалд 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээн хоёр төрлөөр явагдсан бөгөөд “Мэргэжлийн аварга бага мэргэжилтэн”-д найман мэргэжлээр 51 ахлагч, “Мэргэжлийн аварга тоот” тэмцээнд есөн офицер, 50 ахлагч оролцож авхаалж самбаа, мэдлэг, мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Тэмцээний дүнгээр “Мэргэжлийн аварга РЛС-ын оператор”-оор дэд ахлагч Ц.Тэмүүжин (065), "Мэргэжлийн аварга планшетчин”-аар ахлагч П.Хажидмаа (325), “Мэргэжлийн аварга дизельчин”-ээр ахлах ахлагч Б.Дарханбаатар (065), “Мэргэжлийн аварга радиотелеграфчин”-аар ахлах ахлагч Л.Оюун-Эрдэнэ (065), “Мэргэжлийн аварга хөдөлгүүрийн механикч”-аар ахлагч Б.Билгүүн (303), “Мэргэжлийн аварга цахилгаан, тусгай тоноглолын аварга механикч”-аар дэд ахлагч Э.Алтанбагана (337), “Мэргэжлийн аварга радио-электрон тоноглолын аварга механикч”-аар ахлагч Л.Нямдорж (337), “Мэргэжлийн аварга нисэхийн зэвсэглэлийн механикч”-аар ахлах ахлагч Д.Гэндмаа (337) нар шалгарлаа. Энэхүү тэмцээнд оролцсон 51 ахлагчаас авсан оноогоороо сургагч ахлагч Ц.Болдбаатар (065) бусдыгаа манлайлав.

       “Мэргэжлийн аварга тоот” шалгаруулах тэмцээний “Тэргүүний байлдааны жижүүрлэлтийн тоот”-оор Зэвсэгт хүчний 065, “Тэргүүний харвах суурийн тоот” болон “Тэргүүний техникийн дивизионы тоот”-оор Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн тоотууд шалгарсан юм.

Эх сурвалж: "СОЁМБО" сонин

 

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643