• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АГААРЫН ЦЭРГИЙН ЭМЧ НАР АВХААЛЖТАЙ БАЙЛАА
Нийтэлсэн: 2021-09-30 18:46:25
Үзсэн: 66

АГААРЫН ЦЭРГИЙН ЭМЧ НАР АВХААЛЖТАЙ БАЙЛАА
Нийтэлсэн: 2021-09-30 18:46:25 Үзсэн: 66



     ЗХЖШ-ын даргын тушаалаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтний дунд зохион байгуулагдсан “Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2021” буухиа тэмцээн энэ сарын 23-24-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний Хужирбулан сургалтын нэгдсэн төвд амжилттай болж өндөрлөлөө.

     Тэмцээнд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс буудлагын төрөлд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн эрэгтэй багийн гишүүн дэд ахлагч М.Учралт “дэд” байр эзэлж нийт тамирчдын нэгдсэн дүнгээр хоёрдугаар байрт, саадын зурвасын төрөлд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн эмэгтэй багийн гишүүн ахлагч М.Ариунтуяа бусдыгаа хошуучлан тэргүүн байрт тус тус шалгарлаа.

     Тус тэмцээн нь цэргийн эмч, эмнэлгийн мэргэжилтний багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх, эмнэлгийн шаталсан тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх, харилцан туршлага солилцох, цаашид олон улсын тэмцээнд оролцох бэлтгэлийг хангах зорилготойгоор зохион байгуулагдсан байна.

АХМАД З.АНХБАЯР

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656