• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АНГИ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Нийтэлсэн: 2021-10-01 15:28:28
Үзсэн: 80

АНГИ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Нийтэлсэн: 2021-10-01 15:28:28 Үзсэн: 80



     Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2021” тактикийн хээрийн сургуульд оролцож буй Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисгэгч, инженер, техникч, механикч, хангалт үйлчилгээний батальоны бүрэлдэхүүн анги сурталчлах өдөрлөгийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ангийнхаа нисэх буудалд зохион байгуулан явууллаа.

     Анги сурталчлах өдөрлөгийг ангийн захирагч хурандаа Г.Бат-Орших нээж хэлсэн үгэндээ “Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Сэлэнгэ тактикийн хээрийн сургуульд манай анги 2014 оноос хойш оролцож байна. Ах дүүгийн найрамдалт Оросын Холбооны Улсын Зүүн цэргийн тойргийн Нисэх хүчний инженер, техникийн бүрэлдэхүүнд хээрийн сургуульд амжилттай оролцохыг хүсэж, манай ангийн нисэх бүрэлдэхүүний нислэгийн ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаад талархаж байна” гэсэн юм. Мөн захирагчийн нислэг эрхэлсэн нэгдүгээр орлогч-нисгэгч хурандаа Н.Баясгалан, Нисэх хүчний 11 дүгээр армийн томилгоот бүрэлдэхүүний ахлах нисгэгч дэд хурандаа Ю.М.Валичко нар сургуульд оролцож буй бүрэлдэхүүнд ая дууны  мэндчилгээ дэвшүүлж 2 улсын нөхөрсөг, найрсаг харилцааг илэрхийлсэн юм.

     Өдөрлөгийн хүрээнд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хүндэтгэлийн зоогоор угтаж, хэсэгчилсэн урлагийн тоглолтыг тоглон үзүүллээ.

 

ХОШУУЧ Т.ТАМИР

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656