Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2021” тактикийн хээрийн сургуулийн нислэгүүд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд болон Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн сургалтын төвүүдэд амжилттай явагдаж байна.
Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн томилгоот бүрэлдэхүүн нисэхийн инженерийн хангалт, аэродром, аэронавигаци, ар талын хангалтуудыг тасралтгүй зохион байгуулахын зэрэгцээ хоёр орны цэргийн албан хаагчдын дайчин нөхөрлөлийг бататгах, сурталчлах олон үйл ажиллагаануудыг төлөвлөн явуулж байгаа билээ.
Сурталчлах үйл ажиллагааны хүрээнд тус ангийн нисэх буудалд 2014, 2017, 2018, 2019 онуудад явагдаж байсан Сэлэнгэ тактикийн хээрийн сургуулийн гэрэл зургийн үзэсгэлэнг үзүүлж, үзэсгэлэнгийн үеэр ОБЕГ-н дэргэдэх “ТЭНГЭР” хамтлагийг урлагийн тоглолтыг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр үзүүллээ.
Мөн 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Байгаль, түүх, шашны дурсгалт газар болох Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Цонжинболдог- Чингис хааны морьт хөшөө цогцолбортой танилцах аяллыг зохион байгуулсан юм.
АХЛАХ ДЭСЛЭГЧ Д.ЭРДЭНЭСУВД