Агаарын цэргийн командлал “Агаарын цэргийн мэргэжлийн аварга бага мэргэжилтэн, байлдааны жижүүрлэлтийн тоот” шалгаруулах тэмцээнээ амжилттай зохион байгуулж явууллаа
Агаарын цэргийн 2017-2018 оны цэргийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Агаарын цэргийн мэргэжлийн аварга бага мэргэжилтэн, байлдааны жижүүрлэлтийн тоот шалгаруулах тэмцээн”-ийг 2018 оны 11 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн байрлалд зохион байгуулж явууллаа.
Тэмцээнд радиотехник, нисэх, зенит пуужингийн 8 төрлийн мэргэжлээр нийт 50 гаруй цэргийн алба хаагчид өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Агаарын цэргийн мэргэжлийн аварга бага мэргэжилтэн, байлдааны жижүүрлэлтийн тоот” шалгаруулах тэмцээн нь 3 дах удаагаа зохион байгуулагдсан бөгөөд энэ удаагийн тэмцээнд зенит пуужин, нисэхийн мэргэжлийн бага мэргэжилтнүүд анх удаа оролцсоноороо онцлог байлаа.
Энэхүү мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнд бие бүрэлдэхүүн, багууд харилцан туршлага солилцож, мэдлэг чадвараа дээшлүүлэн, мэргэжлийн ур чадвараа сорих, ахиулах, эзэмшсэн мэргэжлээрээ бахархах зэрэг өндөр ач холбогдолтой арга хэмжээ болдог юм.


