
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар эхлүүлсэн “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын харьяа анги, салбарууд нэгдлээ.
“Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Зэвсэгт хүчний 337, 353 дугаар ангийн нийт 130 гаруй цэргийн алба хаагчид Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах Налайх цэцэрлэгт хүрээлэнд 1175 ширхэг модны нүхийг ухаж, мод суулгахад бэлтгэн дүүргийн ойн мэргэжилтэнд хүлээлгэн өглөө.
Мөн Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд 300 ширхэг мод суулгах нүхийг ухаж бэлэн болгоод байна.

ХОШУУЧ Э.ОЧБАДРАХ