• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АХМАД ДАЙЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-10-07 19:44:57
Үзсэн: 81

АХМАД ДАЙЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-10-07 19:44:57 Үзсэн: 81



     Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний 100 жил, Чөлөөлөх дайны ялалтын 76 жил, “Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 оны Улсын баруун хилийн тулгаралтад оролцсон  ахмад дайчдад 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж явууллаа.

     Тус ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Д.Хишигбаатар удирдан 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон Завхан аймгийн Улиастай сумын иргэн ахмад дайчин Гунгаасамбуугийн Гоодриг, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон Завхан аймгийн Идэр сумын иргэн ахмад дайчин Далантайн Лхамжав, Улсын баруун хилийн тулгаралтад оролцсон Завхан аймгийн Цагаан чулуут сумын иргэн ахмад дайчин Самбуугийн Түмэнбилэг нарт цэргийн алба хаагчид ангийн байлдааны тугтайгаар очиж хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгуулсан байна.

     Ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх үеэр Завхан аймгийн Идэр сумын засаг дарга Т.Ууганбаатар, Цагаан чулуут сумын засаг дарга Г.Бат-Эрдэнэ нар болон орон нутгийн ард, иргэд Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн хамт олонд талархал илэрхийлж байлаа.

АХМАД Н.МӨНХБААТАР

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656