• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2021-10-13 22:17:04
Үзсэн: 87

“ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2021-10-13 22:17:04 Үзсэн: 87



     Багануур дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/247 дугаар захирамж, Засаг Даргын Тамгын Газрын Цэргийн штабын 2021 оны цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу Хорооны Засаг дарга нарын “Цэргийн бэлтгэл сургалт”-ыг хорооны зохион байгуулагч нарыг хамруулан Налайх дүүрэг дахь Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр амжилттай зохион байгуулж явууллаа.

     Тус “Цэргийн бэлтгэл сургалт”-д Хорооны Засаг дарга, зохион байгуулагч нарын нийт 17 хүнд “Батлан хамгаалах салбарын багц хууль”, Дайчилгааны тухай хууль, Орон нутгийн хамгаалалтын тухай хууль, Дайны байдлын тухай хууль зэрэг иргэдэд батлан хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлэхэд холбогдох хууль, эрх зүйн мэдлэгийг олголоо. Мөн галын бэлтгэл хичээлээр автоматын анхны дасгал, гар бууны нэгдүгээр дасгалыг буудлагын скат төхөөрөмж дээр боловсруулсан.

     Сургалтад хамрагдаж буй бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн захирагч хурандаа Ш.Аюурзана ангийнхаа түүхэн замнал, үйл ажиллагааг товч танилцуулж, энэхүү сургалтад нь амжилт хүссэн юм.

     Сургалтын төгсгөлд Багануур дүүргийн ЗДТГ-ын дарга П.Баттүшиг, Цэргийн штабын дарга хурандаа З.Майдар, Зэвсэгт хүчний 353 ангийн захирагч хурандаа Ш.Аюурзана нар сургалтад амжилттай хамрагдсан Хорооны Засаг дарга, зохион байгуулагч нарт “Батламж”, дурсгалын зүйл гардууллаа.

АХМАД Б.НАНДИНЦЭЦЭГ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656