Радиотехникийн анги, салбаруудын тусгай зориулалтын техникүүдийн ашиглалт, чанар байдлыг дээшлүүлэх аргачлалыг боловсронгуй болгох нь сэдэвт цугларалт энэ сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Агаарын цэргийн командлалын Агаарын довтолгооноос хамгаалах хэлтсээс явуулж байгаа уг цугларалтад радиолокацийн үндэс, түүний ашиглалт, орчин үеийн РЛС-уудын ашиглалтын онцлог, засвар үйлчилгээ хийх аргачлал, тоон систем, автоматжуулалтын өнөөгийн байдал зэрэг олон сэдвийг хөндсөн илтгэлүүд хэлэлцэгдэх ажээ.
Агаарын довтолгооноос хамгаалах хэлтэс