Залилах, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Ятгах тусам нягтал-2021” аяны хүрээнд Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Завхан аймгийн Улиастай сумын Цагдаагийн газар болон хаан банктай хамтран 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ангийн нийт бие бүрэлдэхүүнд сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж явууллаа.
Тус сургалт, сурталчилгааны ажил нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдэд хувийн мэдээлэл алдагдвал үүсэх эрсдэл, учрах хохирлыг таниулах, цахим орчинд мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, залилах болон цахим гэмт хэрэгт өртөж болзошгүй иргэдэд анхааруулах зорилготойгоор зохион байгуулагдсан юм.
Цар тахлын дэгдэлтийн үед төлбөр тооцоог цахимаар гүйцэтгэх нь өөрийгөө болон бусдыг хамгаалах давуу талтай ч нөгөө талдаа мэдээллээ хамгаалах, аливаа гүйлгээ хийхдээ давхар баталгаажуулж, хянамгай, хариуцлагатай хандахыг шаардаж байгаа тул иргэд аливаа залилах, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг сургалтын төгсгөлд Завхан аймгийн Улиастай сумын Цагдаагийн газраас уриаллаа.
АХМАД Н.МӨНХБААТАР