Зэвсэгт хүчний Жанжин штабын Материал, техникийн газар болон "Зэвсэгт хүчний тогооч-хоол" ТББ, "Монголын тогооч нарын холбоо"-той хамтран зохион байгуулсан эл тэмцээн 10 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн байрлалд явагдаж өндөрлөлөө.
Энэ жилийн тэмцээнд Зэвсэгт хүчний 12 ангийн 40 гаруй мэргэжлийн тогооч оролцож, ур чадвар, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдсөнөөс ТЭРГҮҮН байрыг Зэвсэгт хүчний 256 дугаар анги, ДЭД байрыг Зэвсэгт хүчний 027 дугаар анги, ГУТГААР байрыг Зэвсэгт хүчний 120 дугаар анги, I ТУСГАЙ байрыг Зэвсэгт хүчний 017 дугаар анги, II ТУСГАЙ байрыг Зэвсэгт хүчний 314 дүгээр ангиуд тус тус эзэллээ.
Энэхүү тэмцээний үеэр "Авьяаслаг тогооч", "Хамгийн холоос ирсэн баг", "Хамгийн залуу оролцогч", "Хамгийн настай оролцогч" гэх мэтчилэн нийт 12 номинациар шалгаруулж шилдгүүдээ тодруулсан юм.
АХМАД Б.НАНДИНЦЭЦЭГ