Зэвсэгт хүчний 065 дугаар анги Байгууламж, тусгай ротуудад “Таних туг” хүлээлгэн өгөх хүндэтгэлийн арга хэмжээг 2021 оны 10 дугаар сарын 28-ний өдөр ангийн байрлалд зохион байгуулан явууллаа.
ЗХЖШ-ын даргын тушаалаар батлагдсан Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын таних тугийн нэгдсэн зааврыг шинэчлэн баталсантай холбогдуулж ангийн харьяа байгууламж, тусгай ротуудын таних тугийг зааврын дагуу хийж гүйцэтгэн байгууламжийн дарга, тусгай ротуудын захирагч нарт гадуулан өглөө.
Таних туг гардуулах хүндэтгэлийн ажиллагаанд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр болон албаны бусад зочид төлөөлөгч оролцсон юм. Ангийн таних тугийг гадаадын зочид төлөөлөгчтэй хийх уулзалт, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, төрөл бүрийн биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд болон соёл урлагийн арга хэмжээний нээлт, хаалтад зориулан хэрэглэх юм.
АХМАД З.АНХБАЯР