Зэвсэгт хүчний 065 дугаар анги, Харьяа байгууламж, тусгай ротын жолооч нарын дунд “АВТО БУУХИА” нормативын тэмцээнийг 2021 оны 10 дугаар сарын 26-ний өдөр Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байрлалд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд нийт 13 цэргийн алба хаагчид мэдлэг чадвар авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Тэргүүн байранд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 281 дүгээр байгууламжийн жолооч ахлах ахлагч Г.Батсүх, Дэд байранд Хорооны төвийн авто тээврийн салааны жолооч ахлах ахлагч П.Цэдэнсодном, Тусгай байранд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 329 дүгээр тусгай ротын жолооч ахлагч Б.Даваа нар хамт олноо хошуучиллаа.
Тэмцээнд амжилттай оролцсон бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр баяр хүргэж шагналыг өглөө.
АХМАД З.АНХБАЯР