• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АЖЛЫН ХЭСЭГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 085, 329 ДҮГЭЭР ТУСГАЙ САЛБАРТ ...
Нийтэлсэн: 2021-11-10 09:35:54
Үзсэн: 56

АЖЛЫН ХЭСЭГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 085, 329 ДҮГЭЭР ТУСГАЙ САЛБАРТ ...
Нийтэлсэн: 2021-11-10 09:35:54 Үзсэн: 56



     Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод байрлах Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 085 дугаар тусгай салбаруудад ажиллалаа.

     Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 085 дугаар тусгай салбарын хувьд ч багагүй ажил өрнүүлж байгаагаа танилцуулсан. Тус салбарын захирагч, хошууч С.Дашдондов салбарын барилга байгууламж 1960 онд ашиглалтад орсон бөгөөд олон жилийн ашиглалтаас шалтгаалж дээврийн болон халаалтын чанар муудсан. Засаж сэргээх боломжтой боловч хөрөнгө мөнгөний хувьд дутагдалтай тул шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.  Ийнхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүн дээрх салбарын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцсаны дараа салбарын нийт бие бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзсан юм.

     Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай нийт алба хаагчдад хандан хэлсэн үгэндээ “Цар тахлын амаргүй энэ үед эрхэлсэн ажил албаа нэр төртэй хааж байгаа офицер, ахлагч, ажилтан албан хаагч та бүхэнд Батлан хамгаалахын сайдын болон Сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс талархал дэвшүүлье. Манай салбар зөвхөн хугацаат цэргийн алба хаагчдыг цэргийн эрдэмд суралцуулахаас гадна бүхий л талаар зөв бие хүнийг төлөвшүүлэхэд чиглээрэй. Мөн офицер, ахлагчдынхаа болон хугацаат цэргийн алба хаагчдын амьдрах орчныг сайжруулахын тулд бид “Жишиг цэргийн хотхон” төслийг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Тиймээс ирэх жилийн төсөвт 327 дугаар ангийн цэргийн гал тогооны байр, 085 дугаар салбарын барилга байгууламжийн засварт шаардлагатай хөрөнгийг тусгахыг хичээнэ” хэмээн хэлсэн юм.

     Уулзалтын төгсгөлд анги, салбарын зарим алба хаагчдыг “Эх орны төлөө”, “Дайчин алдар” медалиар шагнасан юм. Ажлын хэсэг өнөөдөр Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 329 дүгээр тусгай салбарт ажиллаж байна.

     Тус салбарын тухайд эх орныхоо агаарын дархан хилийг нүд цавчилгүй харуулдах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэхийн сацуу салбарын тохижилт, бүтээн байгуулалт, алба хаагчдын нийгмийн хамгаалал, амьдрах ая тухтай орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн ажлуудыг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хийж байгаа аж. Энэ тухайгаа ч 329 дүгээр тусгай салбарын захирагч, хошууч О.Батцэнгэл ажлын хэсгийнхэнд танилцуулсан юм. Салбарын хүний нөөцийн хангалт бүрэн, өгөгдсөн ажил үүргийн бүтээмж өндөр байгааг дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа С.Ганбямба болон ажлын хэсгийн бусад бүрэлдэхүүн сайшаасан бөгөөд тулгамдсан асуудал болох авто машин, олон жилийн улмаас ашиглагдах боломжгүйд хүрээд байгаа цахилгаан дамжуулах шонгийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж өгөхөө мэдэгдлээ.

     Ийнхүү тус салбарын үйл ажиллагаатай танилцсаны төгсгөлд мөн эрхэлсэн ажил, албандаа итгэл зүтгэл гаргасан зарим алба хаагчдыг “Эх орны төлөө”, “Дайчин алдар” медалиар шагнасан юм. Ташрамд дурдахад Дорнод аймгийн Халх гол сум 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилгаар хэрэгжүүлж байсан “Шинэ сум” төслийн хүрээнд сургууль, цэцэрлэг, соёлын төв, сумын удирдлагын ордон гэх мэтчилэн барилга байгууламжуудыг шинээр барьж иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн билээ. Халх гол сумын удирдлагуудтай уулзалт хийх үеэр сумын удирдлагууд өмнө ашиглагдаж байсан сургуулийн барилгыг засварлан тохижуулж, тусгай салбарын байрыг өргөтгөн ашиглах боломжтой гэдгийг ажлын хэсэгт санал болгосон юм. Үүний дагуу ажлын хэсэг тус барилга байгууламжтай танилцсан юм.

Ахмад З.АНХБАЯР

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656