Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Залуучуудын хөгжил”-ийн үндэсний хөтөлбөр болон “Өсвөр үе, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “Эх оронч залуу” сургалт сурталчилгааны ажил төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдад цахим болон танхимаар хүрсэн.
Энэ ажлын хүрээнд Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүнд “Эх оронч залуу”, “Зөв тэмүүлэл” гэсэн сэдвээр сургалт зохион байгуулж, хувь хүн бүр амьдрал ахуйдаа хэвшил болгох “Эх оронч байх 5 дадал”-ыг танилцуулав. Энэхүү сургалт нь хүн бүр зөв хандлагатай байснаар гэр бүл, хамт олон цаашлаад эх орноо хайрлахын утга учрыг бие бүрэлдэхүүнд хүргэж чадсанаараа онцлог байлаа.
Ахмад Н.МӨНХБААТАР