• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АГААРЫН ЦЭРЭГТ АНХААРЛАА ХАНДУУЛНА
Нийтэлсэн: 2016-02-01 09:52:15
Үзсэн: 99

АГААРЫН ЦЭРЭГТ АНХААРЛАА ХАНДУУЛНА
Нийтэлсэн: 2016-02-01 09:52:15 Үзсэн: 99



Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний Стратегийн цугларалт энэ сарын 26-ны өдөр эхэлж, ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Р.Сүхбат Зэвсэгт хүчний дэг журам, сахилга, хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн ажлын тайлан, Зэвсэгт хүчний 2015 оны сахилгын дүнг танилцуулснаар цааш өрнөсөн юм. Цугларалтын хоёр дахь өдөр, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон уг арга хэмжээг албан ёсоор нээж үг хэлэв. Энэ удаагийн стратегийн цугларалтад ХХЕГ, ОБЕГ-ын удирдах албаны хүмүүс оролцож буйгаараа онцлог юм. Батлан хамгаалахын сайд үгийнхээ эхэнд “Шинэ оны эхэнд Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн цугларч, бодлогын болоод зохион байгуулалтын бусад асуудлаа ярилцаж байна. Миний хувьд хоёр дахь удаагаа оролцож буйдаа баяртай байна” гээд “Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг батлагдсантай холбогдуулан салбарын шинэчлэлийн талаарх бодлогын чанартай асуудлын талаар ярив. Бодлогын энэхүү бичиг баримт нь эдийн засаг, улс төр, эрх зүй, цэргийн зэрэг тулгуурт таван баганад түшиглэн хэрэгжих бөгөөд цаашид улам лавшруулан боловсруулах шаардлагатай гээд батлан хамгаалах бодлогыг нийт иргэдийн хүчээр хэрэгжүүлэхийг тодотгож байв. Тэрээр “Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэнийг дурдаад, БХЯ-ны үүрэг, чиглэл өөрчлөгдөж, өмнөх үеийн Цэргийн яам гэсэн уламжлалаа сэргээхийг ярианыхаа завсарт хөндсөн. Түүнчлэн, өнгөрсөн онд офицер, ахлагч нарын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх болон аж ахуйн чиглэлээр хийсэн ажлуудыг тодорхой баримттайгаар өгүүлээд БХЯ, ЗХЖШ-т хийгдэж буй цэргийн сургалт, бэлтгэлд ахиц гарсныг “Khaan quest” Олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургуулиар жишээ болгоод олон улсын тавцанд монгол цэргийн чадавхийг өндөр үнэлж байгаа энэ цаг үед “Монгол цэрэг-брэнд”-ийг ч бий болгож болохыг санал болгов. Сайд гадаад оронд зохион байгуулж байгаа богино хугацааны олон курс, дамжаануудын үр өгөөж хангалтгүй, хүрсэн түвшин, ахиц тааруу байгаад шүүмжлэлтэй хандаж, оронд нь ахиу хугацаагаар сургах, эрдэм шинжилгээний ажил хийх зэргээр нөхцлийг нь бүрдүүлэх шаардлагатай байгааг анхааруулсан. Түүнчлэн офицер, ахлагч нарын албан тушаалын орон сууцыг аль болох хувийн орон сууц болгох бодлого барьж буйгаа ч дуулгана билээ. Энэ мэтчилэн хүүхэд, залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх, спортын арга хэмжээг хөхүүлэн дэмжих, агаарын цэргийн салбараа хуурай замын цэргээс дутахааргүй хөгжүүлэх зэрэг цөөнгүй асуудлыг хөндөн ярьсан. ЗХЖШ-ын удирдлага Батлан хамгаалахын сайдад талархлаа илэрхийлж, цугларалтын сертификат гардуулж, төгсгөлд нь дурсгалын зураг татуулсан юм.

            Мөн өдөр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа “Цэргийн мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд баримтлах бодлого ба төрийн цэргийн байгууллагууд” илтгэл тавьсан бол ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс ба Хилийн цэрэг”, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс ба Онцгой байдлын байгууллага” илтгэлүүдийг тус тус тавьсан. Цугларалтад оролцсон бүрэлдэхүүн энэ сарын 28-ны өдөр Хилийн цэргийн 0303 дугаар тусгай салбарын үйл ажиллагаатай танилцаж, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын “Ротын байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль”-ийг үзэж, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн үйл ажиллагаатай танилцана. Тэд 29-ний өдөр “Төрийн цэргийн байгууллагын хамтын ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх үндсэн арга зам” сэдвээр бүлгийн болон нэгдсэн хэлэлцүүлэг явуулж, төгсгөлд нь дүнгээ гаргаснаар энэ удаагийн Стратегийн цугларалт өндөрлөнө.

Дэд хурандаа Г.БААТАРНУМ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 589
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643