Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 065 дугаар анги Зэвсэгт хүчний Авто тээврийн хяналтын албатай хамтран 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ангийн нийт бие бүрэлдэхүүнд Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт зохион байгууллаа. Сургалтыг Зэвсэгт хүчний тээврийн хяналтын албаны урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Д.Ганхуяг лекц болон харилцан ярилцах хэлбэрээр зохион байгуулж бие бүрэлдэхүүний асуултад тодорхой хариулт өгсөн чанартай сургалт боллоо.
ахмад З.АНХБАЯР