Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Ангийн захирагчийн нэрэмжит “Чандмань өлзий-III” гар бөмбөгийн лигийн тэмцээнийг энэ сарын 1-5-ны өдрүүдэд зохион байгууллаа. Бие бүрэлдэхүүний бие бялдрыг гар бөмбөгийн спортоор дамжуулан хөгжүүлэх, залуучуудын ур чадварыг нээн илрүүлэх, Зэвсэгт хүчин, Агаарын цэргийн аварга шалгаруулах спорт тоглоомын төрөлд оролцох ангийн шигшээ багийг бүрдүүлэхэд тус тэмцээний зорилго чиглэв.
Тэмцээнд тус бүр 16 хүнтэй эрэгтэй 8 баг, мөн 9 хүнтэй эмэгтэй 5 баг буюу нийт 171 тамирчин оролцсоноос I байрт дэд хурандаа Т.Армия дасгалжуулагчтай “Этүгэн” баг, II байрт хурандаа Г.Чулуунзагд дасгалжуулагчтай “Лидер” баг, III байрт дэд хурандаа Д.Хишигбаатар дасгалжуулагчтай “Гарьд” баг, эмэгтэйчүүдийн төрөлд I байрт дэд ахлагч Б.Энхдалай дасгалжуулагчтай “Mikasa” баг, II байрт ахлах ахлагч Ж.Болор-Эрдэнэ дасгалжуулагчтай “Огторгуй” баг, III байрт дэд хурандаа Өнөржаргал дасгалжуулагчтай “Соёмбо” баг тус тус шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, үнэ бүхий зүйлсээр шагнуулав.
Эл тэмцээнийг ангийн захирагч хурандаа Г.Чулуунзагд санаачлан ийнхүү гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулсан бөгөөд тэмцээний шагнал урамшууллыг тэрээр хувиасаа гаргаж, спортыг дэмжин ажилладаг юм.
Ахмад Н.МӨНХБААТАР