Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр, АЦК-ын Улсын нисэхийн хэлтсийн дарга хурандаа Н.Очирбат, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагч Г.Бат-Орших нар 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улс, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамд хоорондын цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбогдох гэрээний дагуу “Налайх” аэродромыг шинэчлэн сайжруулах, гүйцэтгэн тоноглох ажлын хүрээнд хийгдсэн онгоц асааж шалгах байр, нисгэгч, техникчдийн ажлын байрны гүйцэтгэлтэй танилцаж, тус байруудыг хүлээн авах ажиллагаанд оролцлоо.
Агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр дээрх ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэсэн ОХУ-ын мэргэжилтнүүдэд талархал илэрхийлж дурсгалын зүйл гардуулан өглөө.
АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ