• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ҮР ДҮНТЭЙ БОЛСНЫГ ОНЦЛОН ТЭМДЭГЛЭН ХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-12-22 18:31:45
Үзсэн: 67

ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ҮР ДҮНТЭЙ БОЛСНЫГ ОНЦЛОН ТЭМДЭГЛЭН ХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-12-22 18:31:45 Үзсэн: 67



     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр АНУ-ын Агаарын хүчний Энэтхэг-Номхон далайн бүсийн командлагч генерал Кеннет С.Вилсбахтай 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр утсаар ярилцаж, өнгөрсөн сард Монгол Улсад зохион байгуулагдсан хоёр орны Агаарын цэргийн командлал хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалтын үр дүнгийн талаар санал солилцлоо.

     Тус зөвлөлдөх уулзалтаар АНУ-ын Энэтхэг-Номхон далайн бүсийн Агаарын хүчний командлагчийн орлогч хошууч генерал Дэвид Бурги тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад хүрэлцэн ирж хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдсэн олон асуудлыг хэлэлцсэн юм.

     АНУ-ын Агаарын хүчний Энэтхэг-Номхон далайн бүсийн командлагч генерал Кеннет С.Вилсбах утсаар ярихдаа тус зөвлөлдөх уулзалт үр дүнтэй болсныг онцлон тэмдэглээд цаашид хамтран хэрэгжүүлэх Агаарын цэргийн командлал хоорондын хамтарсан сургалт, дадлага, уулзалтын талаар санал бодлоо хуваалцлаа.

АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656