• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НИСЭХ ХҮЧНИЙ БАХАРХАЛ
Нийтэлсэн: 2022-01-04 16:30:33
Үзсэн: 241

НИСЭХ ХҮЧНИЙ БАХАРХАЛ
Нийтэлсэн: 2022-01-04 16:30:33 Үзсэн: 241



     Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан "Эрдэмт" ТББ, "Агаарын цэргийн командлал"-тай хамтран бүтээсэн богино хэмжээний "Нисэх хүчний бахархал" цувралаар энэхүү төсөл маань эхэлж байна.

     Бид цувралынхаа эхний ангийг Зэвсэгт хүчний 303-р ангийн онгоцны инженер, техникийн бүрэлдэхүүнийг онцолж байна. Уг цэргийн ангийн бүрэлдэхүүн нь тээврийн зориулалттай нисдэг тэргийг "Зэвсэгт Хүчний Агаарын цэргийн командлал"-аас даалгасан үүргийг биелүүлэхэд байнгын бэлэн байдалд байлгахаар зориулагдсанаараа онцлог байсан юм.

     Онгоц хөөрөхийн өмнөх бэлтгэл яаж явагддаг бол? гэсэн сониучхан бодлоо дэргэдээс нь харж, бүтээл болгон та бүхэндээ хүргэж байгаад баяртай байна. Одоо ч итгэмээргүй догдолсон мэдрэмж.

     Зураг авалтын үед өвлийн эхэн сарын хасах хэмтэй хүйтэн өдөр байсан ч нислэгийн талбай дээр нисдэг тэрэгний техникийн аюулгүй байдлыг ханган шуурхай нислэгт бэлдэн ажиллаж байгаа цэргийн 303-р ангийн техникийн бүрэлдэхүүний сүр жавхлантай ёсолгоо, нисдэг тэрэг хөөрөх мөч.... хамгийн чухал нь бүх хүн хариуцсан ажлаа чин сэтгэлээсээ хийж байгаа нь үнэхээр бахархам.

     Баримтат киноны ажиглалтын төрлөөр харуулсан энэхүү киног бүтээхэд оролцсон уран бүтээлчид, хамтран ажилласан Агаарын Цэргийн Командлалын Улсын нисэхийн хэлтэс, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн инженер, техникийн бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисэх багийн хамт олонд талархал илэрхийлье.

Хүндэтгэсэн: "Эрдэмт" ТББ-ын гишүүн, кино контент найруулагч Д.Амарзаяа

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656