• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2022-01-18 16:19:43
Үзсэн: 78

ЦЭРГИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2022-01-18 16:19:43 Үзсэн: 78



     Зэвсэгт хүчний 065, 325 дугаар ангиудын материалаг баазыг түшиглэн 2021 оны 11 дүгээр сарын 15-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 14 өдрийн хооронд 2 сарын хугацаатай радиотелеграфчины мэргэжил олгох сургалтыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалаас зохион байгууллаа.

     Тус сургалтыг Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн холбооны засварчин жолооч, сургагч ахлагч Ц.Болдбаатар, бэлтгэл ахлах ахлагч У.Удаахцэцэг нар удирдан явуулсан ба ахлагчийн албаны шалгуур шаардлагыг хангасан, цаашид Зэвсэгт хүчинд ажиллах хүсэлтэй иргэдээс сэтгэл зүй, эрүүл мэнд, сонсголын шалгалтуудыг авч тэнцсэн нийт 63 иргэнийг элсүүлэн сургалтад хамрууллаа.

     Мөн Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын харьяа анги, тусгай ротуудад ахлагчийн албан тушаалд энгийнээр томилогдон ажиллаж байгаа алба хаагч нартай цэргийн анхан шатны сургалтыг Зэвсэгт хүчний 065, 325, 353 дугаар ангиуд болон Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 278 дугаар байгууламжийн байрлалд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин амжилттай зохион байгуулж байна.

     Сургалтын төгсгөлд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчийн баталсан удирдамжийн дагуу томилогдсон комисс шалгалт авч, Монгол Улсын цэргийн тангараг өргүүлнэ.

     Цэргийн анхан шатны сургалтыг Зэвсэгт хүчний Агаарын цэрэгт 2015 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил 4 анги, байгууламжид нэгэн зэрэг зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56025
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51999
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50118
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49117
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48950
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48659