Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харьяа 113 дугаар тусгай ротын бие бүрэлдэхүүн XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн сар шинийн баяр угтан 2022 оны 01 дүгээр сарын 22-ын өдөр тус тусгай ротод ажиллаж байгаад цэргийн болон өндөр настны тэтгэвэрт гарсан ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж, тэдний санал бодлыг сонслоо.
Ахмадуудынхаа сэтгэл санааг өргөх, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор ротын соёл олон нийтийн зөвлөлөөс асуулт хариулт, танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээнд ротын бие бүрэлдэхүүн болон ахмадууд эрдэм мэдлэгээ сорин өрсөлдсөнөөс 113 дугаар тусгай ротод нярав хийж байсан ахмад настан Б.Данзан түрүүлж, оператор тасгийн захирагч ахлагч Н.Баянжаргал дэд байрт тус тус шалгарлаа.
Хүлээн авалтын төгсгөлд тусгай ротын бие бүрэлдэхүүн ахмадуудад хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.
Дэслэгч Б.БАЯНСАН