Ангийн 2021-2022 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тактик, тусгай бэлтгэлийн 30 км-ийн явган маршийг ангийн офицер, ахлагч нарын гар нийлэмжтэй ажиллагааг хангах, цаг агаар хүндрүүлсэн нөхцөлд байлдааны болон олон талт үүрэг гүйцэтгэх үеийн сэтгэл зүйн бэлтгэлжилтийн түвшнийг дээшлүүлэх, мэдлэг, дадлага, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор “Хужирбулан-Гачууртын ам-Улиастайн ам-Хужирбулан”, гэсэн маршрутаар зохион байгууллаа.
Маршийн удирдагчаар захирагчийн нэгдүгээр орлогч-штабын дарга дэд хурандаа Д.Энх-Амгалан томилогдож, ангийн бүрэлдэхүүнийг өглөө 08:30 цагт цугларах байрлалд жагсаан ангийн захирагчийн тушаал, маршийн төлөвлөгөө, маршрутыг танилцуулж, цэргийн алба хаагчдын хүн нэг бүрийн хувийн зэвсэг, хамгаалах хэрэглэл, цүнх аранзанд үзлэг хийж ангийн байрлалаас хөдөлгөөн үйлдсэн.
Тактик, тусгай бэлтгэлийн 30 км-ийн явган маршийн ажиллагаанд ангийн захирагч хурандаа Ш.Цэрэнбат бие бүрэлдэхүүнийг уриалан замын ажиллагаанд идэвхтэй хамрагдаж, зааж зөвлөж байсан нь бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн бэлтгэлийг нэмэгдүүлэхэд маш том хүчин зүйл болж байлаа.
Ахмад З.АНХБАЯР