Зэвсэгт хүчний 325 дугаар анги 2021-2022 оны сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу “Марш тактик тусгай бэлтгэлийн аварга” тасаг шалгаруулах тэмцээнийг 2022 оны 2 дугаар сарын 28-аас 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд гарааны өмнөх болон 10км-ийн марш гэсэн хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.
Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээнд эрэгтэй 8 тасаг, эмэгтэй 3 тасаг оролцон авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө. Эрэгтэй тасгуудын I байрт ахлах ахлагч Э.Ганзориг ахлагчтай “38-тай аавууд” тасаг 55:28 секундээр, II байрт ахмад Н.Мөнхбаатар ахлагчтай “Офицерууд” тасаг 56:55 секундээр, III байрт ахлагч М.Жамъяандорж ахлагчтай “Хүлгүүд” тасаг 1:02:35 секундээр тус тус шалгарав.
Эмэгтэй тасгуудын I байрт дэд ахлагч Э.Мөнгөнсор ахлагчтай “Elegant” тасаг 55:41 секундээр, II байрт ахлагч Б.Түгдмаа ахлагчтай “Harris” тасаг 56:33 секундээр тус тус шалгарч өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болж, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Ахмад Н.МӨНХБААТАР