Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн “Ахлагчийн зөвлөл”-өөс бие бүрэлдэхүүний дунд гар бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд 8 багийн 90 гаруй тамирчин оролцож авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс ахлах дэслэгч Б.Отгонбаатар ахлагчтай 320 дугаар дивизионы баг тамирчид тэргүүн байрт, дэслэгч Т.Баярмөнх ахлагчтай 324 дүгээр дивизионы баг тамирчид дэд байрт тус тус шалгарлаа. Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр ангийн үлээвэр хөгжмийн салааны сурагчид баг тамирчдад баяр хүргэж амжилт хүсэн өөрсдийн уран бүтээлээ толилуулсан нь уг арга хэмжээний онцлох үйл явдал байлаа. Ангийн захирагч хурандаа Ш.Аюурзана үлээвэр хөгжмийн салааны бүрэлдэхүүнд баяр хүргэж цаашдын уран бүтээлд нь амжилт хүсэв.
Ахмад Б.НАНДИНЦЭЦЭГ