• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-03-10 15:43:07
Үзсэн: 56

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-03-10 15:43:07 Үзсэн: 56



     Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ”Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийт эмэгтэйчүүддээ гэнэтийн бэлэг барилаа. Тухайлбал, ангийн удирдлага, эрэгтэй цэргийн алба хаагчдын зүгээс эмэгтэйчүүддээ гарын бэлэг, дурсгалын зүйл гардуулж, эмэгтэйчүүдийн дунд “Гар бөмбөг”, “Асуулт хариулт асуулт”-ын тэмцээнийг зохион байгуулсан бол тус арга хэмжээний үеэр ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс шилдэг 2 азтанг шалгаруулж зөвлөлийн нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.

Ахмад З.АНХБАЯР

     Зэвсэгт хүчний 325 дугаар анги “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн ангийн удирдлага болон нийт эрэгтэйчүүдийн зүгээс бүх бүсгүйчүүддээ баяр хүргэж, дурсгалын зүйл гардуулж, босоо хүлээн авалтын арга хэмжээ зохион байгууллаа. Мөн энэ үеэр Сургалт, соёл хүмүүжлийн албанаас бэлтгэсэн урлагийн тоглолт болон Завхан аймгийн “Цагаан чулуут” сумын харьяат СТА Пүрэвхүүгийн Бат-Ундрах ангийн захирагч хурандаа Г.Чулуунзагдын урилгаар хүрэлцэн ирж нийт эмэгтэйчүүдэд ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Ахмад Н.МӨНХБААТАР

     Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн удирдлага, хамт олон 2022 оны 3 дугаар сар 7-ны өдөр зохион байгуулж нийт ангийн эмэгтэй ажилтан, алба хаагч нарт хүндэтгэл үзүүлэн тус ангийн хөгжмийн салааны бие бүрэлдэхүүн урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлсэн юм. Ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс азтан шалгаруулан, АХА болон хөгжөөнт тэмцээн зохион байгуулж шагнал урамшуулал гардууллаа. Мөн тус ангийн харьяа Зэвсэгт хүчний 323 дугаар дивизионы удирдлага хамт олон нь тус дивизионы штабын дарга хошууч С.Алтан-Очирын ээж Д.Оюунчимэгт олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. Д.Оюунчимэг нь Зэвсэгт Хүчинд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ба төрүүлж өсгөсөн таван хүү нь Зэвсэгт Хүчний офицер, ахлагчийн албанд үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

Ахмад Б.НАНДИНЦЭЦЭГ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56025
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51999
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50118
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49117
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48950
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48659