Завхан аймгийн Сонгино суманд байрлах иргэн Б-ийн хашаа, байшин 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн үүрээр 04 цаг 10 минутын үед их хэмжээний галд өртөж, шатаж байсныг Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 274 дүгээр тусгай ротын бие бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч тус сумын захиргаанд мэдэгджээ. Улмаар тус салбарын орон тооны бус галын бүлгийг томилгоожуулж хажуугийн айл руу гал орохоос урьдчилан сэргийлж, шатаж буй байшингаас эд хогшил болон шаардлагатай зүйлийг татан гаргаж чадсан гэв. Тэдний шуурхай ажиллагааны үр дүнд тэндхийн оршин суугчдаас эндэж, гэмтсэн тохиолдол гараагүй байна.
Ахмад Н.МӨНХБААТАР