• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ИРГЭН ЦЭРГИЙН ХАРИЛЦААГ БЭХЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД
Нийтэлсэн: 2022-03-28 18:43:36
Үзсэн: 66

ИРГЭН ЦЭРГИЙН ХАРИЛЦААГ БЭХЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД
Нийтэлсэн: 2022-03-28 18:43:36 Үзсэн: 66



     Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн бие бүрэлдэхүүн эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудад цэрэг эх оронч хүмүүжил олгох зорилгоор Завхан аймгийн Улиастай сумын “Ерөнхий боловсролын дунд сургуулиуд”-тай хамтарч орон нутагт Зэвсэгт хүчин, цэргийн анги байгууллагыг сурталчлах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх ажлыг өрнүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Энэ сарын 21-ний өдөр “ЭлдэвОчирын нэрэмжит Чандмань эрдэнэ лаборатори сургууль”-ийн Д.Сарангэрэл багштай 8в ангийн сурагчдад ангийн захирагч хурандаа Г.Чулуунзагд” дайчин алдрын танхим, ахлах дэслэгч Б.Энх-Амгалан” анги үүсэн байгуулагдсан түүхэн замналыг болон үндсэн үйл ажиллагааны талаар танилцууллаа.

     Мөн сурагчдыг төлөвлөсөн маршрутын дагуу ангийн байр байгууламж болон ангийн захирагчийн өрөөг үзүүлж сонирхуулахаас гадна цэргийн алба хаагчдын өдөр тутмын болон хээрийн хувцас, хэрэглэл, мэргэн буудагчийн бүлгийн талаар болон 7.62мм Драгоновын мэргэн буудагчийн винтовын үүрэг зориулалт, олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдын шалгуур, ажиллагааны өмнөх бэлтгэл, Р-107 станцыг тохируулж холбоонд орох, АКМ бууны задаргаа, угсаргаа, сумалгааны талаар тус тус танилцууллаа. Мөн энэ үеэр багш Д.Сарангэрэлд ангийн захирагч хурандаа Г.Чулуунзагд баяр хүргэж дурсгалын зүйлс гардуулж, хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх эрхэм үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

Ахмад Н.МӨНХБААТАР

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56026
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51999
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50118
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49118
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48951
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48659