Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Б.Энхзоргол “Нийслэл хотыг агаарын довтолгооноос хамгаалах боломжийн судалгаа” сэдвээр Цэрэг, батлан хамгаалах мэргэжлээр Цэргийн ухааны (Ph.D) доктор-ын зэргийг хамгааллаа. Докторын зэргийн дипломыг ҮБХИС-ийн эрдмийн зөвлөлийн хурлын үеэр ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан гардуулан өгсөн юм. Тэрээр шинэхэн докторт хандан баяр хүргэж, ажилд нь улам их амжилт хүссэн юм.