• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ОЛОН ТӨРЛИЙН ТЭМЦЭЭН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийтэлсэн: 2022-04-05 17:03:01
Үзсэн: 53

ОЛОН ТӨРЛИЙН ТЭМЦЭЭН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийтэлсэн: 2022-04-05 17:03:01 Үзсэн: 53



     Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харьяа 104 дүгээр тусгай ротын бүрэлдэхүүн Өмнөговь аймгийн Номгон суманд Зэвсэгт хүчнийг сурталчлах Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд албан байгууллага, ард иргэдийн дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээн, “Хөгжөөнт буухиа” тэмцээн, үндэсний спортыг дэмжих, монгол уламжлалаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүчит бөхийн барилдаан, шагайн харвааны тэмцээнийг амжилттай зохион байгуулж явууллаа.

    “Гар бөмбөг”- ийн тэмцээнд нийт 16 багийн 96 тамирчид оролцож нэгдсэн дүнгээр Б.Отгонбаяр ахлагчтай баг хамт олон тэргүүн байранд шалгарсан бол дэд байранд О.Батзориг ахлагчтай баг, гутгаар байранд Д.Ганболд ахлагчтай баг хамт шалгарлаа. “Хөгжөөнт буухиа” тэмцээнд 7 багийн 35 тамирчин оролцож, Х.Мөнхбат ахлагчтай баг тэргүүн байранд шалгарсан бол дэд байранд Х.Энхцэцэг ахлагчтай баг, гутгаар байранд Н.Жаргалсүрэн ахлагчтай баг тамирчид хурд хүч авхаалж самбаа гарган бусдыгаа хошуучиллаа.

     Тус зохион байгуулсан тэмцээн уралдаан нь Өмнөговь аймгийн Номгон суманд үйл ажиллагаа явуулдаг байгууллага хамт олон гэхээсээ илүүтэй ард иргэдрүү чиглэсэн үйл ажиллагаа тул тэмцээнд оролцох баг тамирчид гэр бүл найз нөхдийн хүрээллээр баг бүрдүүлж тэмцээнд оролцсон юм.

Ахмад З.АНХБАЯР

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56026
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51999
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50118
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49118
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48951
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48659