• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

24 СУМЫН 116 БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Нийтэлсэн: 2022-04-26 21:24:27
Үзсэн: 54

24 СУМЫН 116 БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Нийтэлсэн: 2022-04-26 21:24:27 Үзсэн: 54



     Завхан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб аймгуудын Засаг дарга нарыг чадавхжуулах цэргийн бэлтгэл, сургалтад 24 сумын 116 багийн засаг дарга нарыг хамруулан 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн байрлалд амжилттай зохион байгуулж явууллаа.

     Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал оролцож, сургалтад хамрагдаж буй бүрэлдэхүүнд хандаж мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Мөн аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлж уран бүтээлийн дээжээс өргөв.

     Сургалтаар Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагаа, зорилго, зорилт, Зэвсэгт хүчний бүтэц зохион байгуулалт, зэвсэглэл, орчин үеийн зэвсэгт тэмцлийн чиг хандлага, батлан хамгаалах бодлогын үндэс, батлан хамгаалахын багц хуулиуд, орон нутгийн хамгаалалтын тухай хууль, дайчилгааны тухай хууль, төрийн болон албаны нууцын тухай хууль, зөрчлийн тухай хууль түүнийг дагалдан гарсан заавар журам, төлөвлөгөөг танилцуулж, хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар лекц хичээл орлоо. Мөн энэ үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчин олон улсын Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн тохиож байгаатай холбогдуулан Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний оролцоо сэдэвт танилцуулга сургалтыг бие бүрэлдэхүүнд хүргэв. Тайван цагт Агаарын цэргийн радиотехникийн анги, салбаруудын гүйцэтгэх үндсэн үүргийн талаарх хэсэгчилсэн үзүүлэх тоглолтыг “Нам өндрийн агаарын байтай тэмцэл явуулах”, “Газрын дайсны хорлон сүйтгэх бүлэгтэй тэмцэл явуулах” сэдвээр цагийн байдлыг хөгжүүлж, байлдааны жижүүрийн ээлжийн тоотууд болон тусгай үүрэг гүйцэтгэх бүлгийн ажиллагааны бэлэн байдал, ангийн цэргийн сургалт бэлтгэлийг харуулсан үзүүлэх сургалтыг явууллаа. Мөн ангийн эмэгтэй тасгийн бүрэлдэхүүн зэвсэгтэй болон зэвсэггүй жагсаалын үзүүлэх тоглолтыг үзүүлэв.

     Сургалтын төгсгөлд аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Г.Үнэнбаяр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга П.Мөнхзаяа нар сургалтын дүн гаргаж нийт бие бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгч сургалтад хамрагдсан бүрэлдэхүүнд хууль тогтоомжийн гарын авлага, сертификат гардуулан өглөө.

Дэд хурандаа Г.БАВУУДОРЖ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56026
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51999
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50118
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49118
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48951
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48659