“Налайхын цэнхэр хөндий” урлагийн наадам болж өндөрлөлөө. Тус наадмыг орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жил, Налайхын их уурхайн 100 жил, Монгол улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын болон олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойд зориулан Налайх дүүргийн ЗДТГ-аас тус дүүрэг дэх Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулж явуулсан “Налайхын цэнхэр хөндий” урлагийн наадмыг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулсан юм. Тус наадамд Зэвсэгт хүчний 353 дугаар анги тэргүүн байрт, Зэвсэгт хүчний 014 дүгээр анги дэд байрт тус тус шалгарлаа.
Ахмад Б.НАНДИНЦЭЦЭГ