Зэвсэгт хүчний АДХЦ-ийн Оперативын удирдлагын хэлтсийн дарга, ерөнхий инженер хурандаа Ч.Болдбаатар
АДХЦ-ийн харьяа ангиудад 50 бүтээлч ажил хийгдэж дуусах шатандаа явж байна.Зэвсэглэл, техникийн бэлэн байдал, байлдааны жижүүрлэлт, цэргийн сургалт бэлтгэл, сахилга хариуцлага, ахлагч нарын түвшин тогтоох үзлэг, КШС, олон улсын хамтарсан сургалтад онцгой анхаарч ажиллаж байна.Монгол Улсын нутаг, дэвсгэрээр дамжин өнгөрөх олон улсын болон орон нутгийн нислэгийн тоо жилд гурваас дөрвөн мянгаар нэмэгдэж байгаа нь зэвсэглэл техникийн бэлэн байдлыг байнга өндөр хэмжээнд байлгахыг шаардаж байна.
Зэвсэгт хүчний ахлагчийн түвшин тогтоох үзлэгийг командлалын салбар комисс хөтөлбөр, удирдамжийн дагуу зохион байгуулж одоогоор 90 гаруй хувьтай байна.Ахлагч нарын шалгалтын материалыг ЗХЖШ-ын веб сайтад тавьсан нь тэднийг олон хоногийн өмнө бэлтгэх ажилд чухал түлхэц болсон.Манай цэргийн ахлагч нарын хувьд орос хэлний мэдлэг зохих түвшинд хүрээгүй байгаа нь ажиглагдсан.
“Зэвсэгт хүчний АДХЦ-50 жил”, “Зэвсэгт хүчний АДХЦ-ийн командлал-50 жил”, “Цэргийн нисэхийнхэн Афганд” номууд уншигчдын гарт очиход бэлэн болоод байна.