Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг Улс орон даяар өрнүүлээд байна. Энэхүү үндэсний хөдөлгөөнийг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүн идэвхтэй дэмжиж, мод тарих, ургуулах, арчлан хамгаалах ажлыг амжилттай гүйцэтгэж эхэлсэн.
Уг хөдөлгөөнд Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 305 дугаар тусгай салбарын бие бүрэлдэхүүн хамрагдаж, "Булган-Өгөөж" ХХК-тай хамтран Ховд аймгийн Булган суманд 1200 ширхэг алимын модыг тарих, суулгах ажлыг 3 өдрийн хугацаанд хэрэгжүүллээ. Цаашид уг моднуудыг арчлан ургуулах ажилд 305 дугаар тусгай салбарын хамт олон хамтран ажиллах юм.
Ахмад З.АНХБАЯР