• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Мэндчилгээ
Нийтэлсэн: 2022-05-25 10:39:38
Үзсэн: 57

Мэндчилгээ
Нийтэлсэн: 2022-05-25 10:39:38 Үзсэн: 57



     Нисэх хүчний нийт генерал, офицер, ахлагч, албан хаагчид, ахмад буурлууд та бүхэндээ Монгол улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 97 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

    Тэртээх 1925 оны 5-р сарын 25-ны өдөр Монголын хөх тэнгэрт Ю-13 онгоц дүүлэн ниссэнээр Нисэх хүчний түүх эхэлсэн. Монголын малчин залуус шинэ онгоц, техникийг гарамгай эзэмшиж шуудан, харилцаа холбоо, агаарын тээвэр, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх зэрэг улс орныхоо бүтээн байгуулалт, бүс нутгийн болон дэлхийн дайнд оролцож эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах үйлсэд онцгой, чухал үүргийг биелүүлж Монголын нисэх хүчнээс агаарын зоригт баатрууд олноороо мэндэлсэн түүх бидэнд бий.

     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн бүрэлдэхүүн энэ цаг үед хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байгаа төдийгүй 97 жилийн ойн босгон дээр хоёр нисгэгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын гавьяат нисгэгч” болсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

     Монгол Улсын нисэх хүчнийг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан ахмадууд, одоо ажиллаж байгаа Цэргийн нисэхийн нийт бие бүрэлдэхүүнд Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 97 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж байна.

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56026
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51999
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50118
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49118
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48951
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48659