• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ЦЭРГИЙН АЛБАНЫ БЭЛТГЭЛ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2022-05-31 08:15:41
Үзсэн: 50

“ЦЭРГИЙН АЛБАНЫ БЭЛТГЭЛ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2022-05-31 08:15:41 Үзсэн: 50



     Багануур дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Цэргийн штабын 2022 оны цэргийн сургалт, бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу дайчилгааны бэлтгэл нөөцийн I зэргийн бэлтгэл үүрэгтний “Цэргийн албаны бэлтгэл” сургалтыг Зэвсэгт хүчний 353 дугаар ангитай хамтран энэ сарын 23-27-ны өдрүүдэд зохион байгуулж явууллаа.

     Сургалтад хамрагдсан бүрэлдэхүүнийг Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн захирагч хурандаа Ш.Аюурзана, захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Э.Мэндсайхан, дайчилгааны офицер хошууч Д.Энхтүвшин нар хүлээн авч, ангийн үйл ажиллагаатай танилцуулсан юм.

     “Цэргийн албаны бэлтгэл” сургалтад I зэргийн 30 бэлтгэл үүрэгтнийг хамруулж “Бууны дарга”, “Тусгай холбооны шифрчин”, “Цахилгаан холбоо, радио холбооны техникч”, “Цацраг хими, биологийн ариутгагч”, “Автын нярав” мэргэжлээр сурган дадлагажуулав.

     “Цэргийн албаны бэлтгэл” сургалтын үйл ажиллагаатай ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын Цэргийн дайчилгааны хэлтсийн дарга хурандаа Х.Банди, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын орлогч дарга хурандаа Б.Эрдэнэпил нар танилцаж, сургалтад хамрагдсан бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгсөн юм.

Ахмад Б.ГАНЧУЛУУН

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56026
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51999
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50118
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49118
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48951
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48659