Завхан аймгийн Сонгино сумын харьяат У.Анударь охины “Амьдрал бэлэглэе” хандивын аянд Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн хамт олон нэгдэж олон талын арга хэмжээнүүдэд дэмжлэг үзүүлэн оролцож байгаа юм.
Тухайлбал, Завхан аймгийн Волейболын нэгдсэн группээс Улиастай хотод үйл ажиллагаагаа явуулдаг Төрийн болон Төрийн бус байгууллагуудын дунд зохион байгуулсан гар болон сагсан бөмбөг, өсвөр үе болон насанд хүрэгчдийн “ширээний теннис” дан болон хосын төрөл, “дартс”-ын дан болон хосын төрлүүдэд оролцлоо. Тус тэмцээн энэ сарын 3-5-ны өдрүүдэд аймгийн “Спорт хороо”-нд болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд ангиас оролцон эрэгтэй баг тамирчид гар бөмбөгийн төрөлд тэргүүн байр, сагсан бөмбөгийн төрөлд дэд байрт тус тус шалгарч Зэвсэгт хүчин, анги байгууллагаа сурталчилж, сайн үйлсийн аянд нэгдлээ.
Ахмад Н.МӨНХБААТАР