• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР” БУЮУ ЭХ ҮРСИЙН БАЯРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-06-07 19:50:21
Үзсэн: 57

“ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР” БУЮУ ЭХ ҮРСИЙН БАЯРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-06-07 19:50:21 Үзсэн: 57



     Дэлгэр зуны энэ сайхан өдөр Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн удирдлага, хамт олон “Covid-19” цар тахлаас сэргийлэх үүднээс сүүлийн хоёр жилд зохион байгуулагдаагүй байсан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Эх үрсийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүллээ.

     Уг ажиллагааг нээж ангийн захирагч хурандаа Г.Чулуунзагд баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт офицер, ахлагч, ажилтан алба хаагчдынхаа ар гэрийн төлөөлөл, бүх сайхан ээжүүд болон эхнэрүүд, энхрий бяцхан үрсүүдэд хандан хэлсэн үгэндээ “Эх орон, энэ нутгийн ирээдүй, эцэг эхийн эрдэнэ болсон хүүхэд багачуудаа баярлуулах сайхан завшаан олдсонд таатай байна” хэмээн дурдаж эх үрсийн баярын мэнд дэвшүүллээ. Мөн Агаарын цэргийн штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат хүрэлцэн ирсэн бүх ээжүүд болон энхрий бяцхан хүүхдүүддээ Агаарын цэргийн командлалын удирдлага хамт олныг төлөөлж баярын мэндчилгээ дэвшүүллээ.

     Энэ үеэр ангийн сургалт соёл хүмүүжлийн албанаас зохион байгуулсан урлагийн номер болон хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгуулж хүүхэд багачуудынхаа дунд 6-10 насныхан дугуйгаар, байрлуулсан туг сүлжиж тойрох харин эцэг, эхийнхэн нэг нь нэг удаагийн аягаар пирамид хэлбэрээр өрж буцаан хураах даалгавар гүйцэтгэх, 11-16 насны хүүхдүүдийн дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээн зохион байгуулж аваргуудаа шалгаруулж баярын бэлгээр шагнаж урамшууллаа.

     Ангийн захирагчийн тушаалаар эх үрсийн баярын өдөр офицер, ахлагч, ажилтан алба хаагчдынхаа 16 нас хүртэлх нийт 250 хүүхдэд баярын бэлэг олгож баярлууллаа. Хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд маань өөрсдийн авьяас чадвар, дуу, шүлэг, хөгжим тоглож нийт бүрэлдэхүүнд сонирхууллаа. Ийнхүү эх үрсийн баярын энэ өдрийг гэр бүл үр хүүхдүүдтэйгээ хамт баяр хөөр, дурсамжаар дүүрэн өнгөрүүлж, багачуудаа баярлууллаа.

Ахмад Н.МӨНХБААТАР

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56026
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51999
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50118
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49118
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48951
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48659