Зэвсэгт хүчний 325 дугаар анги Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй Цэрэг-Спортын “Дөл” тэмцээн Завхан аймаг болон сумуудын хэмжээнд энэ сарын 16,17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Уг тэмцээнд нийт 9 сургуулийн ахлах ангийн 135 сурагчид хоёр өдрийн турш жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулаан, галын бэлтгэлийн норматив, 6км-н маршийн замыг туулах гэсэн төрлүүдээр авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө.
Цэрэг-Спортын “Дөл” тэмцээний нээлтэд Завхан аймгийн засаг дарга Д.Түвшинжаргал, ЗДТГ-ын хурлын дарга Г.Мягмарсүрэн, ЗДТГын Цэргийн штабын дарга Г.Үнэнбаяр болон Завхан аймгийн болон орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулиудын багш, сурагчдын эцэг эхийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.
Хүүхэд залуучуудад цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх, бие бялдрын болон сэтгэл зүйн хүмүүжил олгох зорилгоор зохион байгуулж буй уг тэмцээнд Улиастай сумын Д.Мөнхбаяр багштай IV сургууль “Тэргүүн байрт”, Тосонцэнгэл сумын Х.Алтангэрэл багштай I сургууль “Дэд” байрт, Улиастай сумын Б.Идэрбат багштай II сургууль “Гутгаар” байрт тус тус шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалиудаар тус тус шагнагдлаа. Тус тэмцээнийг Завхан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Онцгой байдлын газар хамтарч бэлтгэл ажлыг хангаж, шаардлагатай техник хэрэгсэл, эд материал болон хариуцлагатай шүүгчдийг томилон хамтран ажиллаа.
Ахмад Н.МӨНХБААТАР