Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Агаарын цэргийн командлалын Материал техникийн хэлтсийн ахлах офицер хурандаа С.Дашдондогоор ахлуулсан Зэвсэгт хүчний 011, 065 дугаар ангийн офицер, ахлагч нараас бүрдсэн засварын бүлэг Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харьяа тусгай салбаруудын радиолокацын станцын болон тээврийн бүлгийн авто техникүүдэд сэргээн сайжруулах засвар үйлчилгээг энэ сарын 9-ний өдрөөс эхлэн хийж гүйцэтгэж байна.
Тус засварын бүлэг нийт 9 тусгай салбараар 30 хоногийн хугацаанд радиолокацын станц, авто техникүүдийг сэргээн сайжруулах, өнгө үзэмжийг сэргээх, шаардлагатай засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх юм.
Өнгөрсөн жил тус бүлэг нь Зэвсэгт хүчний 123, 065, 325 дугаар ангиудад болон зарим тусгай салбаруудад автын засварын ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн юм.
Хурандаа С.ДАШДОНДОГ