• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛЫН ХӨХ ТЭНГЭРТ СӨНӨӨГЧ ОНГОЦНЫ ДУУ ДАХИН ЦУУРАЙТЛАА
Нийтэлсэн: 2022-07-28 07:51:02
Үзсэн: 190

МОНГОЛЫН ХӨХ ТЭНГЭРТ СӨНӨӨГЧ ОНГОЦНЫ ДУУ ДАХИН ЦУУРАЙТЛАА
Нийтэлсэн: 2022-07-28 07:51:02 Үзсэн: 190



     Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн алба хаагчид МиГ-29УБ загварын сургууль, байлдааны сөнөөгч онгоцоор бие даасан анхны шалгах нислэгээ өчигдөр амжилттай гүйцэтгэлээ. Тус үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат, штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат, бэлтгэл хошууч генерал О.Энхбаяр болон албаны бусад хүмүүс, ахмад нисгэгчид оролцлоо.

     Тус сөнөөгч онгоцны нисгэгчид нь ОХУ-ын Краснодар хотын Нисэхийн их сургуулийг 2011 онд төгссөн юм. Энэ жил тэд тус Нисэхийн их сургуульд шилжин суралцаж, нисгэгчдийн ур чадвар, инженер техникийн ажилтнуудын онол, дадлагын сургалт бэлтгэлийг бүрэн хангаж, ийнхүү анх удаагаа МиГ-29УБ онгоцыг хөх тэнгэрт хөөргөж чаджээ.

     БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайдын 1970 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн тушаалаар МАА-ын анхны сөнөөгч онгоцны эскадрилийг байгуулах шийдвэр гарч, фронтын амдан сөнөөгч “МиГ-17”, “МиГ-15УТИ”, “МиГ-21ФПМ”, “МиГ-21УМ” нислэг үйлдэж байгаад 1993 оноос хойш Монголын хөх тэнгэрт сөнөөгч онгоцны дуу цуурайтаагүй юм.

     Сургууль, байлдааны “МиГ-29УБ” сөнөөгч онгоцыг манай орны Зэвсэгт хүчин зэвсэглэлдээ авч, нислэг үйлдэж эхэлснээр улсын агаарын хилийн орон зайн аюулгүй байдлыг сахих, нислэгийн дэглэм сахиулах, улсын болон цэргийн онц чухал объектыг агаарын болзошгүй халдлагаас халхлах, агаарын дайсныг алсын нөхцөлд устгах боломжтой юм.

Ахмад М.МӨНХЗОРИГ

 

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56026
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51999
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50118
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49118
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48951
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48659