• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Мэндчилгээ
Нийтэлсэн: 2022-08-11 16:11:33
Үзсэн: 563

Мэндчилгээ
Нийтэлсэн: 2022-08-11 16:11:33 Үзсэн: 563



     Монгол Улсын агаарын хил, агаарын орон зайн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Зэвсэгт хүчний Агаарын цэргийн эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, ажилтан алба хаагчид, үе үеийн ахмад буурлууд, даян дэлхийн энхийг төлөө үйлсэд үүрэг гүйцэтгэж байгаа Агаарын цэргийн энхийг сахиулагчдадаа Улсыг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

     Одоогоос 58 жилийн тэртээ 1964 оны 08 дугаар сард 11-ний өдөр БНМАУ-ын Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны сайд бөгөөд Ардын армийн командлагч, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн тушаалаар Ардын армийн Ерөнхий штабын Пуужин ба артиллерийн албаны харьяанд Агаараас эсэргүүцэн хамгаалах пуужингийн тусгай дивизион, радиотехникийн тусгай батальон байгуулагдсанаар одоогийн агаарын довтолгооноос хамгаалах цэргийн үндэс суурь тавигдсан түүхтэй.

     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн Зенит-пуужингийн болон  Радиотехникийн анги салбарууд хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсын агаарын хил, агаарын орон зайд дэглэм сахиулах,  гарсан зөрчлийг таслан зогсоох үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ, байлдааны болон өдөр тутмын сургалт бэлтгэлээ тогтмол чамбайруулж, байлдааны харвалттай тактикийн хээрийн сургуулийг Монгол Улсын нутагт 3, ЗХУ-ын нутагт 14, нийт 17 удаа онц дүнтэй гүйцэтгэн, Ардын армын тэргүүний онц ангиар удаа дараа шалгарч байсан бахархам түүх бидэнд бий.

     Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2013 оны 368 дугаар тушаалаар жил бүрийн 08 дугаар сарын 11-ний өдрийг Улсыг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн өдөр болгон тэмдэглэж байна.

     Энэ түүхэн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан баярын мэндийг Эрхэм Та бүхэндээ дахин дэвшүүлж, ололт амжилтаа улам бататган, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчнийг байгуулах үйлсэд нь өндөр амжилт, амьдралд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын мөнх хөх тэнгэр үүрд цэлмэг байх болтугай.

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56026
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51999
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50118
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49118
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48951
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48659