Зэвсэгт хүчний 065 дугаар анги алба сурталчлах аяныг өнгөрсөн долоо хоногийн турш амжилттай зохион байгуулав. Аяны хүрээнд Тоон систем автоматжуулалтын албаны бүрэлдэхүүн шинээр сагсан бөмбөгийн электрон онооны самбар хийж ангидаа дурсгаж, тайзны гэрэл болон утаа гаргагчийг засварлаж бүрэн ажиллагаатай болгон Сургалт, соёл хүмүүжлийн албандаа хүлээлгэн өгчээ. Мөн "Яг түүн шиг" цэнгээнт тэмцээнийг алба хаагчдын дунд зохион байгуулж, тэргүүн байрт инженер техникийн албаны дэслэгч Э.Санчир, дэд байрт Зэвсэг техник химийн албаны ахлах ахлагч Д.Баярхүү нар тодорчээ.
Тус аяны талаар ахлах ахлагч Д.Баярхүү ”Цар тахлаас улбаалан урлаг соёлын болон олон нийтийг хамарсан ажлууд түр зогссон байсан цаг үе ард хоцорч манай анги байгууллага хамт олны сэтгэлийг сэргээсэн, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх, манлайллыг нэмэгдүүлэх шат дараалсан арга хэмжээнүүд төлөвлөн зохион байгуулсаар байна. Хамт олонтойгоо нэгэн сайхан дурсамжит өдрийг өнгөрүүллээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Ахмад Л.САРАНЗАЯА