“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Батлан хамгаалах салбар манлайлан оролцож, хэд хэдэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь алба хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг дээшлүүлэх зорилго бүхий “Эко-ногоон хотхон” төслийн хүрээнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, Агаарын цэргийн командлагч Т.Ганбат болон бусад албаны хүмүүс Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн захирагч хурандаа Ш.Аюурзана ангиа эко ногоон хотхонтой болгохын тулд хэд хэдэн ажил, арга хэмжээнүүдийг санаачлан хэрэгжүүлж байгаагаа танилцууллаа.
Тодруулбал, энэ жил 700 гаруй мод бутыг ангийн хашаандаа суулгаж. Мөн нарс, бургас, улиас зэрэг төрлийн моддыг үржүүлэх талбайг шинээр байгуулж, цаашдаа 2030 он хүртэл жишиг ногоон байгууламжтай анги болохоор төлөвлөн ажиллаж байна.
Ахмад Б.ГАНЧУЛУУН