• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

САЛБАРЫН ЗАХИРАГЧ НАРЫН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2022-10-17 14:02:47
Үзсэн: 127

САЛБАРЫН ЗАХИРАГЧ НАРЫН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2022-10-17 14:02:47 Үзсэн: 127



     2022-2023 оны шинэ сургуулийн жилийг угтан Зэвсэгт хүчний 065 дугаар анги хөдөө орон нутагт байрлах байгууламж, тусгай ротын захирагч нарын дунд “Цэргийн бүлэглэлийг агаарын цагийн байдлын мэдээгээр хангах үеийн байгууламж, тусгай ротын харилцан ажиллагааг төлөвлөх нь” сэдэвт “Заах аргын цугларалт”-ыг Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байрлалд 2022 оны 10-р сарын 12-ны өдрөөс 14-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

    Цугларалтаар Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн захирагч хурандаа Ш.Цэрэнбат “Удирдагчийн манлайлал”, дэд хурандаа Д.Энх-Амгалан “Цэргийн алба, сахилгын дүн”,  дэд хурандаа Г.Баатархүү “Цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөлт, зохион байгуулалт, үр дүнг тооцох”, дэд хурандаа Н.Эрдэнэ-Очир “Авто техникийн ашиглалт”, дэд хурандаа Б.Ганбат “Цэргийн материал хэрэгслийн хангалтын үйл ажиллагааны зарчим, хяналт шалгалт”, дэд хурандаа Д.Батдаваа “Радиолокаторын ротын даргын бэлтгэл сургалтыг байлдааны жижүүрлэлтийн ажиллагаатай уялдуулах нь”, хошууч З.Ганзориг “Агаарын цэргийн командлалаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар”, ахлах дэслэгч Б.Ганбаатар “ОХУ болон Украйн дахь цэргийн ажиллагааны туршлага сургамж”, лектор н.Аззаяа “Манлайлал” зэрэг сэдвүүдээр тус тус лекц уншиж, цугларалтад хамрагдаж буй бүрэлдэхүүний санал сэтгэгдлийг ангийн удирдлага сонслоо.

     Мөн дээрх лекцүүдийн хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэй орчин үеийн технологийн ололт, инновацыг сургалтад нэвтрүүлэх, холбоо мэдээллийн дэвшилтэт технологид суурилсан цахим сургалтын орчинг бүрдүүлэх, ЦАХ-д бие даан сурах арга зүй, ур чадварыг эзэмшүүлэх, хандлага, ерөнхий ур чадвартай мэргэшсэн ЦАХ-дыг бэлтгэх, цахим сургалтын арга, хэлбэрийг цэргийн сургалт бэлтгэлд нэвтрүүлэх, сургалтын материаллаг баазыг сайжруулах талаар хэлэлцүүлэг хийж санал солилцсон юм.

Монгол Улсын агаарын хил тайван байна.

Ахмад Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56025
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51999
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50118
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49117
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48950
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48659